Биржийн арилжааны хяналтыг бодит цагийн горимд болон арилжааны дараах гэсэн хоёр хэлбэрээр хэрэгжүүлнэ.

Бодит цагийн горимын арилжааг хяналтын тусгай функц бүхий программаар хянах бөгөөд зөрчил илэрсэн тохиолдолд хяналтын үйл ажиллагаа хариуцсан албанд мэдэгдэнэ. Харин арилжааны дараах хяналтыг арилжааны хяналтын албанаас ээлжит болон ээлжит бус хяналт шалгалтыг зохион байгуулна. Энэ тухай нарийвчилсан харилцааг “Монголын үнэт цаасны биржийн хяналтын журам”-д тодорхой заасан. 

Биржийн удирдлага, арилжаа зохион байгуулагч, арилжаа хянагч зөрчил гаргавал “Биржийн дотоод хяналтын журам”-аар, арилжаанд оролцогч зөрчил гаргасан нь тогтоогдвол “Монголын үнэт цаасны биржийн хяналтын журам” болон “Монголын үнэт цаасны биржийн гишүүнчлэлийн журам”-ын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 


Арилжааны түр зогсолт

Онцгой нөхцөл байдал үүссэний улмаас арилжааны хэвийн үйл ажиллагаа доголдох эсвэл аль нэг үнэт цаасны үнэ огцом өөрчлөгдөн ханшийн хязгаарт хүрч хөрөнгө оруулагчдад хохирол учруулахаар бол арилжааг бүхлээр нь эсвэл тухайн үнэт цаасны арилжааг түр зогсоодог.

Арилжаа түр зогссон эсвэл арилжаа эхлэх цагийг түр хойшлуулсан тохиолдолд арилжааны системээр дамжуулан шалтгааныг арилжаанд оролцогчдод мэдэгдэнэ.

 

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL