Анхдагч зах зээлийн арилжаа

Монголын үнэт цаасны бирж дээр анх удаа үнэт цаас гаргаж буй компанийн үнэт цаасны танилцуулгыг (IPO) нэг эсвэл үүнээс олон андеррайтер болон гурваас доошгүй зах зээл үүсгэгчийн баг бэлтгэж гаргадаг. Энэ нь тухайн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болохын нэг баталгаа болж өгдөг яагаад гэвэл анхдагч зах зээлийн арилжаа явагдсаны дараа үнэт цаас үлдсэн тохиолдолд эдгээр андеррайтер болон зах зээл үүсгэгч нар үлдсэн үнэт цаасыг худалдан авах үүрэг хүлээдэг.

“Монголын үнэт цаасны биржийн арилжааны журам”-ын дагуу үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа дараах байдлаар явагддаг.

 

     

 

 

  •  Эхний үе - Анхдагч зах зээлийн арилжааны эхний 10 минутад харилцагчийн андеррайтертай урьдчилан тохиролцсон нийт гаргасан үнэт цаасны 5 хувиас дээш хэмжээний үнэт цаас авах захиалга биелэгдэнэ. Хэрэв захиалгын хэмжээ нийт гаргаж буй үнэт цаасны хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд эхлээд өндөр үнэтэй захиалга биелэх бөгөөд үнэ тэнцсэн тохиолдолд түрүүлж өгсөн захиалга эхэлж биелнэ.
  •  Хоёр дахь үе - Дараагийн 20 минутын турш нийт гаргасан үнэт цаасны 5 хувиас дээш хэмжээний үнэт цаасыг үнэт цаас гаргагчийн санал болгосон үнээр АВАХ захиалга биелэгдэнэ.  Хэрэв авах захиалгын хэмжээ санал болгож буй үнэт цаасны хэмжээнээс давсан тохиолдолд үнэт цаасыг авах захиалгуудад хувь тэнцүүлэн хуваарилна.
  •  Гурав дахь үе - Дараагийн 20 минутын турш арилжаа тэнцвэрт үнийн аргаар явагдана. Энэ үед нөхцөлт авах захиалга оруулах боломжтой бөгөөд үнэт цаасны хэмжээ нь нэг лотоос бага хэмжээтэй захиалга өгч болохгүй.
  • Сүүлчийн үе - Хэрэв анхдагч зах зээлийн арилжааны дараа үнэт цаас үлдсэн тохиолдолд андеррайтер болон зах зээл үүсгэгч нар үнэт цаас гаргагчтай болон Биржтэй байгуулсан гэрээний дагуу үнэт цаасыг хувь тэнцүүлэн худалдаж авах бөгөөд энэ үе 10 минут үргэлжилнэ.

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL