“Монголын үнэт цаасны биржийн бүртгэлийн журам” нь шинээр болон нэмж гаргах үнэт цаасыг Биржид бүртгүүлэхтэй холбоотойгоор үнэт цаас болон үнэт цаас гаргагчид тавигдах шаардлагыг тодорхойлж, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулна.

Бүртгэлийн шалгуур

Үнэт цаас гаргах гэж буй этгээд нь “Монголын үнэт цаасны биржийн бүртгэлийн журам”-аар тодорхойлсон үнэт цаас гаргагчид тавигдах бүртгэлийн шалгуурыг урьдчилан хангасан байна. Тус шалгуурт ерөнхий болон санхүү, хугацааны шалгуурууд багтана.

Бирж тодорхой тохиолдолд бүртгэлийн зарим шалгуур, шаардлагыг бууруулж эсвэл чөлөөлж болно. Энэ тохиолдолд өргөдөл гаргагч бүртгүүлэх өргөдөл гаргахаас өмнө тус шаардлагаас чөлөөлүүлэх хүсэлт гаргана.

   

Бүртгүүлэх үйл явц

Бирж дээр үнэт цаас гаргаж, бүртгүүлэх хүртэл тодорхой хугацаа шаардагдах ба энэ хугацаа хугацаа 6 сараас хэтрэхгүй байна. Хэрэв үнэт цаас гаргагч 6 сарын дотор үнэт цаасаа бүртгүүлж амжаагүй тохиолдолд үнэт цаас гаргах үйл ажиллагааг дахин эхлүүлнэ.

   

Бүртгэлийн баримт бичиг

Үнэт цаас гаргах гэж буй этгээд нь үнэт цаас гаргах аль хэлбэрийг сонгосноос үл шалтгаалан бүртгэлийн баримт бичиг бэлтгэнэ.

   

Бүртгэлийн үйл ажиллагаанд хамтран оролцогчид

Журамд үнэт цаас гаргагчийн Биржид бүртгүүлэх хүртэл болон бүртгүүлснээс хойш хамтран ажиллах андеррайтер, нийцүүлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, нарийн бичгийн дарга, бүртгэлийн ажилтан зэрэг оролцогчдыг тусгасан.

   

Бүртгэлийн хороо

Бүртгэлийн хороо нь үнэт цаас бүртгэх, бүртгэхээс татгалзах, үнэт цаасны арилжааг түр зогсоох, түдгэлзүүлэх, үнэт цаасыг бүртгэлээс хасах шийдвэр гаргах эрхтэй.

Бүртгэлийн хороо нь Гүйцэтгэх захирал болон Бүртгэлийн албаны үйл ажиллагаанд хяналт тавих, журамд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь заавар чиглэл өгөх, Бүртгэлийн албаны шийдвэр үйл ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлтийг шийдвэрлэх, холбогдох журам зөрчсөн этгээдэд сахилгын хариуцлага хүлээлгэх зэрэг холбогдох журмаар тодорхойлсон чиг үүргийг хэрэгжүүлнэ.

   

Хяналт

Бирж бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой хяналтыг шаталсан хэлбэрээр хэрэгжүүлнэ.

Биржийн Бүртгэлийн алба нь хяналтын үйл ажиллагааг бүхэлд нь зохион байгуулах үүрэгтэй ба Бүртгэлийн хороо болон ТУЗ-д хүргүүлсэн аливаа хүсэлт, мэдэгдэл, баримт бичиг Бүртгэлийн албаар дамжин хүргэгдэнэ.

Шинээр өргөдөл гаргагчийн хувьд бүртгэлийн өргөдлийг буцаасан шийдвэр, бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн хувьд өөртэй холбоотой гаргасан Бүртгэлийн албаны шийдвэрийг хянуулах хүсэлтийг Бүртгэлийн хороонд гаргана.

Үнэт цаас гаргагч нь Бүртгэлийн хорооны гаргасан шийдвэрийг хянуулах хүсэлтийг ТУЗ-д гаргана.

 

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL