Бирж нь үнэт цаасны бүртгэлийн хоёр талбартай байна. Бирж өөрийн чиг үүргийн хүрээнд үнэт цаасыг Үндсэн эсхүл Хөгжлийн талбарт бүртгэх шийдвэрийг гаргана. 

 Үндсэн талбар

“Монголын үнэт цаасны биржийн бүртгэлийн журам”-ын бүртгэлийн шалгуур буюу урьдчилсан нөхцөлийг бүрэн хангасан, ямарваа нэг шалгуураас чөлөөлөгдөөгүй, Биржид бүртгүүлэхэд тохиромжтой этгээдийг бүртгэнэ. 

 

Хөгжлийн талбар 

Дараах этгээдийг Хөгжлийн талбарт бүртгэнэ:

  • “Монголын үнэт цаасны биржийн бүртгэлийн журам”-ын бүртгэлийн шалгуур буюу урьдчилсан нөхцөлийн нэг хэсэг болох санхүү, хугацааны шалгуурыг хангаж чадаагүй (уул уурхайн компани, дэд бүтцийн төсөл хэрэгжүүлдэг компани болон 2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байгаа компаниас бусад)үнэт цаас гаргагч;
  • Төслийн хугацаа, хэмжээний шалгуурыг хангаж чадаагүй дэд бүтцийн төсөл хэрэгжүүлдэг компани.
 

Хөгжлийн талбарт бүртгэгдсэн үнэт цаас гаргагч нь Үндсэн талбар луу шилжих боломжтой ба талбар шилжихтэй холбоотой харилцааг Биржээс баталсан тусгайлсан журмаар зохицуулна.

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL