Үнэт цаас гаргах гэж буй этгээд нь Бүртгүүлэх өргөдөл гаргахаас өмнө үнэт цаас гаргах гэж буй зорилгоо тодорхойлон үнэт цаас гаргах хэлбэрийг сонгосон байна. Үнэт цаас гаргах хэлбэрийг Бирж тодорхойлно. Үүнд:


Захиалга авахаар санал болгох

Нэмэлт хөрөнгө оруулалт татах, ногдол ашиг хувьцаагаар тараах болон үнэт цаас гаргагчийг өөрчлөн байгуулах зорилгоор шинээр гаргасан үнэт цаасыг өөрөө эсхүл түүний нэрийн өмнөөс өөр этгээд олон нийтэд болон хувьцаа эзэмшигчдэд санал болгох аргыг хэлнэ.

Нээлттэй санал болгох 

Тэргүүн ээлжид худалдан авах эрхийг хувь тэнцүүлэн эдлүүлэх

Тэргүүн ээлжид худалдан авах эрхийг нээлттэй саналаар эдлүүлэх

Хувьцаа эзэмшигчдэд тэргүүн ээлжид санал болгохгүйгээр нийтэд санал болгох 

Үнэт цаас гаргагч өөрийн хувьцаа эзэмшигчдэд тэдний эзэмшиж буй хувьцааны тоотой хувь тэнцүүлэн шинээр гаргах хувьцааг худалдан авах эрхийг хэрэгжүүлэх зорилгоор санал болгох

 Үнэт цаас гаргагч өөрийн хувьцаа эзэмшигчдэд тэдгээрийн эзэмшлийн тоонд хувь тэнцүүлэхгүйгээр нээлттэй санал болгох

 


Компанийн үнэт цаас эзэмшигчид өөрийн эзэмшлийн үнэт цаасыг худалдахаар санал болгох

Гаргасан эсхүл гаргахаар зөвшөөрсөн үнэт цаасыг хувьцаа  эзэмшигчид, бусад үнэт цаас эзэмшигчид эсхүл номинал эзэмшигч өөрөө эсхүл тэдний нэрийн өмнөс олон нийтэд санал болгохыг хэлнэ.

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL