Биржид хувьцаа гаргах гэж буй этгээд нь “Монголын үнэт цаасны биржийн бүртгэлийн журам”-д заасан Урьдчилсан нөхцөлийг хангасан байна. Урьдчилсан нөхцөлд ерөнхий шаардлага болон санхүү, хугацааны шалгуурууд багтана.

Үнэт цаас гаргагч нь ерөнхий шалгуур болон санхүү, хугацааны шалгуур болох санхүү ашгийн шалгуур, зах зээлийн үнэлгээ/орлого/мөнгөн гүйлгээний шалгуур, зах зээлийн үнэлгээ/орлогын шалгуурын аль нэгийг бүрэн хангасан байна.

 

Шинээр өргөдөл гаргагчийн үнэт цаас бүртгүүлэхээс өмнө хангасан байх урьдчилсан нөхцөл:

 

    Ашгийн шалгуур Зах зээлийн үнэлгээ/Орлого/ Мөнгөн гүйлгээний шалгуур Зах зээлийн үнэлгээ/Орлогын шалгуур

 

 

 

 

 

 

 

 

Санхүү, хугацааны шалгуур

Үйл ажиллагаа эрхэлсэн хугацаа 3-аас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх
Удирдлагын тогтвортой байдал Сүүлийн 3 жил тогтвортой ажилласан байх
Гол хувьцаа эзэмшигч Сүүлийн 1 жил өөрчлөгдөөгүй байх
Хувьцаа эзэмшигчдэд хуваарилсан эсвэл хуваарилж болох байсан ашиг ≥ 20 сая төгрөг (сүүлийн 1 жил)
≥ 20 сая төгрөг (өмнөх 2 жилийн нийлбэр)
 -  -

Бүртгүүлэх үеийн зах зээлийн үнэлгээ

 

 -  ≥ 1 тэрбум төгрөг  ≥ 1 тэрбум төгрөг
Үйл ажиллагааны орлого  - ≥ 200 сая төгрөг (сүүлийн 1 жил) ≥ 500 сая төгрөг (сүүлийн 1 жил)
Үндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний баланс  - ≥ 50 сая төгрөг (сүүлийн 1 жил)  -

 

Ерөнхий шаардлага

Хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан байх
Холбогдох хууль тогтоомж болон өөрийн эрх зүйн баримт бичгийг бүрэн дагаж мөрддөг байх
 Бүртгэхэд тохиромжтой этгээд байх
Үнэт цаас гаргагчийн эрх бүхий этгээдүүдэд тавигдах шаардлагыг хангасан байх
Шинээр өргөдөл гаргагч болон түүний охин компанийн ажлын капитал нь Бүртгэлийн баримт бичгийг танилцуулснаас хойш 12 сарын хугацаанд үйл ажиллагаагаа явуулахад хангалттай хүрэлцэхүйц байх
Үнэт цаасны 25-аас доошгүй хувийг олон нийтэд санал болгох
 Үнэт цаас эзэмшигчийн тоо нь 250-иас доошгүй байх

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL