Шинээр өргөдөл гаргагч нь бүртгэлийн явцад Бүртгэлийн баримт бичиг болон холбогдох материалыг дараах байдлаар Биржид ирүүлнэ. Шинээр өргөдөл гаргагч нь Бүртгэлийн баримт бичгийг "Монголын үнэт цаасны биржийн бүртгэлийн журам"-ын Хавсралт 6-д заасан агуулгын дагуу бэлтгэх ба холбогдох шаардлагыг хангасан ашгийн таамаглал бэлтгэж Бүртгэлийн баримт бичигт тусгана.

Бүртгэлийн үе шат Биржид ирүүлэх баримт бичиг
Бүртгүүлэх өргөдөл ирүүлэх үед
  • Бүртгэлийн баримт бичгийн анхны төсөл 4 хувь;
  • Бүртгэлийн журмын 7.14 дүгээр заалтад тусгасан баримт бичиг
Өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх хурлаас ажлын 5 хоногийн өмнө
  • Бүртгэлийн баримт бичгийн эцсийн төсөл;
  • Бүртгэлийн журмын 7.15 дугаар заалтад тусгасан баримт бичиг
Бүртгэлийн баримт бичгийг хэвлэхээс өмнө
  • Бүртгэлийн журмын 7.16 дугаар заалтад тусгасан баримт бичиг
Үнэт цаасыг анхдагч зах зээлд арилжихын өмнө
  • Бүртгэлийн журмын 7.17 дугаар заалтад тусгасан баримт бичиг
 

Уул уурхайн компани, гадаадын өргөдөл гаргагч, хөрөнгө оруулалтын компаниудын гаргах бүртгэлийн баримт бичгийн хувьд Бирж нэмэлт шалгуур тогтоож болно.

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL