Бүртгэлтэй үнэт гаргагч нэмж үнэт цаас гаргахдаа Бүртгэлийн баримт бичиг болон холбогдох материалыг дараах байдлаар Биржид ирүүлнэ. Бүртгэлтэй үнэт цаас гаргагч нь Бүртгэлийн баримт бичгийг "Монголын үнэт цаасны биржийн бүртгэлийн журам"-ын  Хавсралт 7-д заасан агуулгын дагуу бэлтгэх ба холбогдох шаардлагыг хангасан ашгийн таамаглал бэлтгэж Бүртгэлийн баримт бичигт тусгана.

 
  Бүртгэлийн үе шат Биржид ирүүлэх баримт бичиг
 

 

Бүртгүүлэх өргөдөл ирүүлэх үед

(өргөдлийг хэлэлцэхээр товлосон өдрөөс 10-аас доошгүй өдрийн өмнө)

  • Бүртгэлийн журмын Хавсралт 3-ын Маягт 2-ын дагуу бэлтгэсэн өргөдөл;
  • Үнэт цаас гаргах хураамж төлсөн баримт;
  • Бүртгэлийн баримт бичгийн анхны төсөл 4 хувь;
  • Бүртгэлийн журмын 7.19 дүгээр заалтад тусгасан баримт бичиг.

Бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн нэмж гаргах хувьцааны тоо нь түүний нийт гаргасан хувьцааны 5 хувиас бага бол бүртгэлийн баримт бичиг шаардахгүй.

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL