“Монголын үнэт цаасны биржийн бүртгэлийн журам”-ын дагуу Биржид бүртгүүлэх хүртэл болон бүртгүүлснээс хойш үнэт цаас гаргагчтай хамтран ажиллах андеррайтер, нийцүүлэгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, нарийн бичгийн дарга нарын чиг үүрэг.

 Андеррайтер

Чиг үүрэг: Үнэт цаасыг Биржид бүртгүүлэх чиглэлээр бүртгүүлэх өргөдөл гаргах, бүртгэлийн баримт бичиг бэлтгэх, бүртгэлийн асуудлаар Биржтэй харилцах зэргээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх.

Хугацаа: Гэрээнд тусгасан хугацаанд

Шаардлага: СЗХ-ны андеррайтерийн тусгай зөвшөөрөл бүхий Биржийн гишүүн компани.

 

 Нийцүүлэгч

Чиг үүрэг:  Үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааг Биржийн дүрэм журамд нийцүүлэх чиглэлээр үнэт цаас гаргагчид зөвлөгөө, зааварчилгаа өгөх.

Хугацаа:  Бүртгэл хийгдсэнээс хойш нэг жил   /   Биржийн шаардсан хугацаанд.  

Шаардлага: ҮЦЗЗТХ1-д заасан аудит эсхүл хуулийн үйлчилгээний зөвшөөрөлтэй этгээд.

ҮЦЗЗТХ1- Үнэт цаасны зах зээлийн тухай хууль 

 

  Нарийн бичгийн дарга

Чиг үүрэг:  Компанийн нарийн бичгийн дарга

Хугацаа:  Бүртгэлтэй байх хугацаанд

Шаардлага: 

  • Мэргэшсэн нягтлан бодогч эсхүл хуульч байх;
  • Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, холбогдох дүрэм, журмын зохих мэдлэгтэй байх;
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх.

 

 Итгэмжлэгдсэн төлөөлөгч

Чиг үүрэг:  Үнэт цаас гаргагчийг төлөөлж Биржтэй харилцах.

Хугацаа: Бүртгэлтэй байх хугацаанд

Шаардлага: Үнэт цаас гаргагч нь 2 итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байна. Үүнд: Үнэт цаас гаргагчийн ТУЗ-ийн 2 гишүүн эсвэл ТУЗ-ийн гишүүн болон нарийн бичгийн дарга байна.

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL