• Харилцагч үнэт цаасны төлбөрийг зээлээр гүйцэтгүүлэхээр бол тухайн үнэт цаасны хэлцэл хийгдсэн өдөр буюу Т+0 өдрөөс хойш хуанлийн 3 дахь өдөр буюу Т+3 хугацаанд багтаан төлнө.
  • Харилцагчийн төлбөр гүйцэтгэх сүүлийн өдөр нь бямба гараг таарах тохиолдолд төлбөрийг өмнөх ажлын өдөр буюу тухайн долоо хоногийн баасан гарагт Т+2 дахь өдөр гүйцэтгэнэ. Харин төлбөр гүйцэтгэх сүүлийн өдөр ням гараг таарах тохиолдолд дараа долоо хоногийн даваа гараг буюу Т+4 өдөр хийж гүйцэтгэнэ.
  • Харилцагчийн төлбөр төлөх сүүлийн өдөр нийтээр амрах баярын өдөр таарах тохиолдолд өмнөх ажлын өдөр үнэт цаасны төлбөрийг гүйцэтгэнэ.
  • Харилцагчдын хүсэлтийн дагуу тохиролцооны хэлцэл хийгдсэн тохиолдолд төлбөр гүйцэтгэх сүүлийн өдөр нь хэлцэл биелсэн өдрөөс хойш ажлын 10 (арав) хүртэл өдөр (T+10) байж болно.

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL