Төлбөрийн чадварын эрсдэл

Биржийн гишүүн, Тооцооны гишүүн, харилцагч /худалдах, худалдан авах/ өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гарч болзошгүй аливаа алдагдлыг “Төлбөрийн чадварын эрсдэл” гэж үзэх ба Бирж тэдгээр эрсдэлийг удирдах аргачлал бүхий эрсдэлийн удирдлагатай байна.

Төлбөрийн чадварын эрсдэлийн ангилал
  1. “Credit risk” буюу хэлцэл хийсэн харилцагчийн төлбөрийн чадварын эрсдэл;
  2. “Market risk” буюу аливаа хэлцэлд хамаарах үнэт цаасны ханшийн өөрчлөлтийн эрсдэл;
  3. “Liquidity risk” буюу тухайн хэлцэлд хамаарах үнэт цаасны хөрвөх чадварын эрсдэл
  4. Үнэт цаас худалдах хэлцэл хийсэн харилцагчийн үнэт цаас шилжүүлэх чадварын эрсдэл
  5. Харилцагчийг төлөөлөн төлбөр гүйцэтгэх үүрэг хүлээсэн Тооцооны гишүүний төлбөрийн чадварын эрсдэл багтана.
 
Төлбөрийн чадварын эрсдэлийг удирдах арга

Бирж дээрх үүсч болзошгүй “Төлбөрийн чадварын эрсдэл”-ийг удирдах зорилгоор дараах маржинг үйл ажиллагаандаа ашиглана.

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL