Арилжаанд хэрхэн оролцох вэ?

Шинээр хөрөнгийн зах зээлд оролцох гэж байгаа харилцагч та эхлээд юуны өмнө танд зуучлах үнэт цаасны компанийг сонгох хэрэгтэй. Ингэхийн тулд та ЭНД дарж биржийн гишүүн үнэт цаасны компаниудын талаарх тодорхой мэдээллийг авч болно. Үнэт цаасны компаниудын туршлага, брокерийн үйлчилгээний шимтгэлийн хэмжээ, санхүүгийн болон боловсон хүчний чадавх зэргийг харьцуулсны үндсэн дээр та хамтран ажиллах үнэт цаасны компаниа сонгох боломжтой. Сонгосон үнэт цаасны компанитай “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулна. Энэхүү гэрээ нь хоёр талын эрх ба үүргийг тодорхойлж өгөх бөгөөд үнэт цаасны компани нь танд үнэт цаасны данс нээж өгнө.  Ингээд та үнэт цаасны данстай болсон тул Монголын Үнэт Цаасны Биржийн дэнчингийн дансанд үнийн дүнгийн 25%-ийг урьдчилан байршуулаад бүртгэлтэй үнэт цаас худалдах болон худалдан авах захиалгыг үнэт цаасны компанид өгч үнэт цаасны арилжаанд оролцох боломжтой болно.

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL