Арилжаанд оролцогч

Үнэт цаасны арилжаанд брокер, дилер, андеррайтер болон зах зээл үүсгэгчийн эрхтэй гишүүд оролцоно.  

   

Брокер

Харилцагчийн захиалгыг авч арилжаанд зуучлагч хуулийн этгээд.

Дилер

Брокерийн үйл ажиллагааны хамт өөрийн хөрөнгөөр арилжаанд оролцох эрхтэй хуулийн этгээд.

Андеррайтер

Үнэт цаас гаргагчтай хамтран олон нийтэд үнэт цаасыг анх удаа болон нэмж гаргах үйл ажиллагааг зохион байгуулах үүний дотор танилцуулгыг бэлтгэх баримт бичгийг бүрдүүлэх, боловсруулах, үнэт цаасны тодорхой хувийг худалдан авах үүрэг бүхий хуулийн этгээд.

Зах зээл үүсгэгч

Үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор Биржтэй зах зээл үүсгэх гэрээ байгуулж тодорхой үнэт цаасыг авах болон зарах үүрэг хүлээсэн Дилерийн эрхтэй гишүүн үнэт цаасны компани. Зах зээл үүсгэгч нь авсан болон зарсан үнэт цаасны үнийн зөрүүнээс  ашиг олдог.

 
Зохицуулагч байгууллагууд  

Санхүүгийн зохицуулах хороо

Хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах үүднээс Бирж болон арилжаанд оролцогч нарыг хянах, шалгах, зохицуулах үүрэг бүхий хуулийн этгээд

 

 
Хамтрагч байгууллагууд

ҮЦТХТ - Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв

Үнэт цаас гаргагч болон Биржтэй гэрээ байгуулан үнэт цаасыг хадгалах, Биржийн мэдэгдлийн дагуу үнэт цаасны нэгдсэн данс хооронд шилжүүлэг хийх, үнэт цаасны дансны бүртгэл хөтлөх үүрэг бүхий хуулийн этгээд

      Арилжааны банк

Тооцооны гишүүдийн хооронд, тооцооны гишүүд болон тэдгээрийн харилцагчдын хооронд үнэт цаасны мөнгөн төлбөрийн шилжүүлэг хийх үүрэг бүхий хуулийн этгээд

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL