Олон улсын стандартад нийцсэн журам, зохицуулалт

Бид “Монголын үнэт цаасны биржийн бүртгэлийн журам”-ыг олон улсын хөрөнгийн зах зээлд мөрдөгддөг дүрэм журам, стандартыг Монгол улсын холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулсан. Компани бүртгүүлэх хүсэлтээ Биржид ирүүлэхээс үнэт цаасны бүртгэл хийгдэх хүртэлх харилцааг энэхүү журмаар зохицуулсан бөгөөд бүртгэгдсэнээс хойш үргэлжлүүлэн хүлээх үүргийг тодорхойлсон “Монголын Үнэт Цаасны Биржийн бүртгэлтэй үнэт цаас гаргагчийн тогтмол хүлээх үүргийн журам” болон бусад үнэт цаас гаргагчтай холбоотой журмуудыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан.

     
  

Хөнгөлөлт, чөлөөлөлт

Бүртгэлийн журамд тусгасан үнэт цаас гаргагчид тавигдах санхүү, хугацааны шалгуур болон компанийн засаглалын шаардлагуудыг хангаж чадахгүй компаниуд Биржид хүсэлт гаргаснаар тухайн шаардлагаас тодорхой хугацаанд чөлөөлөгдөх боломжтой.

         

Андеррайтерийн баталгаа

Үнэт цаас гаргагчийн гэрээ бүхий андеррайтер нь түүний анхдагч зах зээл дээр арилжигдаагүй үлдсэн хэсгийг бүхэлд нь худалдан авах үүрэг хүлээх тул анхдагч зах зээлээс шаардлагатай хөрөнгөө 100% татан төвлөрүүлэх боломжтой.

                 
  

Арилжааны систем

Бид NASDAQ группийн хамгийн сүүлийн үеийн, арилжааны бодит цагийн горимд ажиллах цогц систем ашиглана.

 

 

        

Үнэт цаасны хөрвөх чадвар

Бүртгэлтэй үнэт цаас гаргагч нь үнэт цаасны хөрвөх чадварыг хангах зорилгоор дөрвөн зах зээл үүсгэгчтэй хамтран ажиллах ба ингэснээр хөрөнгө оруулагчид худалдан авсан үнэт цаасаа дуртай үедээ худалдах боломжтой.

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL