Хөрөнгө босгох

Компани үнэт цаас гаргаснаар анхдагч зах зээлээс бизнесээ өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг татах боломжтой.

          

Нэмэлт капитал олох

Хоёрдогч зах зээл дээр үнэт цаасны үнэ нэмэгдсэнээр хувьцаа эзэмшигчид үнийн зөрүүнээс ашиг олох, компанид нэмэлт капитал бий болох боломжтой.

  

Компанийн зах зээлийн үнэлгээ бодитой тогтох

Арилжааны мэдээлэлд тулгуурлан компанийн зах зээлийн үнэлгээ өдөр бүр бодитоор тогтох боломжтой.

        

Мэргэжлийн хөрөнгө оруулалт

Компани үнэт цаас гаргаснаар Хөрөнгө оруулалтын сан, Тэтгэврийн сан зэрэг томоохон сангуудаас санхүүжилт татах боломжтой.

  

Компанийн нэр хүнд өсөх

Биржийн бүртгэлийн шалгуур, шаардлагыг ханган үнэт цаас гаргаж нээлттэй компани болсноор энгийн компаниас илүү олон нийтийн дунд нэр хүнд өсөх боломжтой.

        

Урамшууллын хөтөлбөр

Компани өөрийн ажилчиддаа үнэт цаас болон опцион эзэмшүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой ба энэ нь компанийн зорилго ажилчдын хүсэл сонирхолтой нэгдэж цаашдын үйл ажиллагаа идэвхжих боломж олгодог.

  

Өрийн харьцаа буурах

Компани их хэмжээний зээл авах нь эргэн төлөх чадварыг бууруулж, зээлдүүлэгчид эрсдэл үүсдэг ба компани үнэт цаас гаргаснаар компанийн өрийн харьцаа буурч, цаашлаад дахин зээл авах боломж үүсдэг.

           

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL