Тооцооны төв

Биржийн тооцооны үйл ажиллагаа эрхлэх чиг үүрэг бүхий нэгж бөгөөд арилжаанд оролцогчдын маржин, барьцааг хүлээн авах, хэлцэл баталгаажуулах, эмхтгэл хийх, оролцогчдын төлбөрийн үүргийг тодорхойлох, үнэт цаасны төлбөр гүйцэтгэх болон үнэт цаас шилжүүлэх тухай мэдэгдэл хүргүүлэх, төлбөрийн чадварын эрсдэлийг удирдах,  хяналт тавих үйл ажиллагааг Монголын үнэт цаасны биржийн “Тооцооны үйл ажиллагааны журам”-ын дагуу гүйцэтгэнэ.

Тооцооны гишүүн

Үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх бүхий хуулийн этгээд нь харилцагчид буюу хөрөнгө оруулагчдыг Монголын үнэт цаасны биржийн арилжааны дараах хэлцлийн төлбөрийг гүйцэтгэх, өөрийн харилцагчид гэрээний дагуу зээл олгох, төлбөрийн үүргийн эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

Тооцооны гишүүний шалгуур

Тооцооны гишүүнээр элсэхэд тавигдах шалгуур, шаардлагыг Биржийн гишүүнчлэлийн журмаар тогтоосон байх бөгөөд гишүүнээр элсүүлэх эсэх шийдвэр, үйлчилгээний шимтгэл, хураамжийн хэмжээ болон тооцооны гишүүний эрх дуусгавар болох зэрэг харилцааг Монголын үнэт цаасны биржийн “Гишүүнчлэлийн журам”-аар зохицуулах ба тооцооны гишүүн дараах ангилалтай байна.

Тооцооны гишүүний ангилал
 

 

Тооцооны шууд гишүүн

Арилжааны гишүүнчлэлтэй бөгөөд зөвхөн өөрийн харилцагчдын хэлцлийн үүргийг гүйцэтгэнэ.

 Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерын үйл ажиллагаа эрхлэгч компани байх боломжтой.

Тооцооны ерөнхий гишүүн

Арилжааны гишүүнчлэлгүй байх бөгөөд тооцооны эрхгүй бусад гишүүдийн үнэт цаасны хэлцлийн төлбөрийн үүргийг гүйцэтгэнэ.

Банк, түүний охин компани болон Банк бус санхүүгийн байгууллага байх боломжтой.

Тооцооны эрхгүй гишүүн гэдэг нь өөрийн үнэт цаасны арилжаатай холбоотой төлбөрийн үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор тооцооны ерөнхий гишүүнтэй тооцооны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулна.

 

Үнэт цаасны брокер, дилер, андеррайтерын үйл ажиллагаа эрхлэгч компани байх боломжтой.

 

 


 

  

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL