Гишүүн компани нь үнэт цаас нийтэд санал болгох үйл ажиллагаанд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, хөрөнгө оруулагчдыг үнэт цаасны арилжаанд оролцоход зуучлах, үнэт цаасны хөрвөх чадварыг хангах, хэлцлийн дараах төлбөрийн үүргийг гүйцэтгэх үүрэг бүхий үнэт цаасны зах зээлд оролцогч этгээд юм.

Гишүүн компаниар СЗХ-ны тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны компани, арилжааны банк, түүний охин компани, банк бус санхүүгийн байгууллагууд элсэх боломжтой ба гишүүн компаниар элссэн этгээд нь өөрийн гишүүнчлэлийн төрлийн хүрээнд холбогдох журмаар тодорхойлсон үйл ажиллагааг эрхэлнэ.

Гишүүн компаниар элсэх гэж буй этгээдэд тавигдах шаардлага, өргөдөл ирүүлэх үйл явц, гишүүнээр элсүүлэх эсэх шийдвэр, үйлчилгээний хураамж, гишүүн компанийн эрх дуусгавар болох нөхцөл зэрэг харилцааг “Монголын үнэт цаасны биржийн гишүүнчлэлийн журам”-аар зохицуулна.

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL