Монголын үнэт цаасны биржийн гишүүнчлэл нь Арилжаа эрхлэх байгууллагын болон Тооцооны байгууллагын гишүүн гэж ангилагдана.

Арилжаа эрхлэх байгууллагын гишүүн нь СЗХ-оос олгосон брокер, дилер, андеррайтерийн тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны компаниуд байх ба тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд дор дурдсан үйл ажиллагааг эрхэлнэ.

 

Арилжаа эрхлэх байгууллагын гишүүн
Брокер Харилцагчтай байгуулсан “Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний дагуу харилцагчийн хөрөнгөөр, түүний нэрийн өмнөөс, түүний даалгавраар үнэт цаасыг худалдах, худалдан авахтай холбоотой зуучлалын үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа.
Дилер Өөрийн хөрөнгөөр холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд бие даан арилжаанд оролцох үйл ажиллагаа.
Андеррайтер Холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд үнэт цаас нийтэд санал болгох үйл ажиллагаанд мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, үнэт цаасны анхдагч зах зээлд зарагдаагүй үлдсэн хэсгийг өөрийн хөрөнгөөр худалдан авах үйл ажиллагаа.
Зах зээл үүсгэгч1 Бүртгэлтэй үнэт цаасны хөрвөх чадварыг сайжруулах зорилгоор Биржтэй байгуулсан “Зах зээл үүсгэх гэрээ”-ний дагуу үнэт цаасны авах болон зарах захиалгыг арилжааны системд байнга оруулах үйл ажиллагаа.

 

Тооцооны байгууллагын гишүүн нь тооцооны шууд гишүүн буюу арилжаа эрхлэх байгууллагын гишүүн, тооцооны ерөнхий гишүүн буюу арилжааны банк, түүний охин компани, банк бус санхүүгийн байгууллага байна.

 Тооцооны байгууллагын гишүүн  
Тооцооны шууд гишүүн  Өөрийн харилцагчдын хэлцлийн төлбөрийн үүргийг гүйцэтгэх үйл ажиллагаа.
Тооцооны ерөнхий гишүүн  Тооцооны эрхгүй2 арилжаа эрхлэх байгууллагын гишүүдийн хэлцлийн төлбөрийн үүргийг гүйцэтгэх үйл ажиллагаа.

 

 


1Зах зээл үүсгэгч нь СЗХ-оос олгосон дилер эсвэл андеррайтерийн тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны компани байна.
2Тооцооны эрхгүй гишүүн гэж Тооцооны байгууллагын гишүүнчлэлгүй Арилжаа эрхлэх байгууллагын гишүүнийг ойлгоно. 

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL