Бирж нь холбогдох журмаар тогтоосон шаардлага, өргөдөлд хавсаргасан баримт бичгийн бүрдлийг үндэслэн хүсэлт гаргасан этгээдийг Биржийн гишүүнээр элсүүлэх эсэх шийдвэр гаргана. Биржид гишүүн компаниар элсэх хүсэлтэй этгээд нь дор дурдсан шаардлага болон Биржээс тухай бүр тогтоосон нэмэлт шаардлагыг хангасан байна.

Шаардлага Тайлбар  
Хүний нөөцийн шаардлага (үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх бүхий ажилтны тоо) Арилжаа эрхлэх байгууллагын гишүүн  5-аас их
Тооцооны шууд гишүүн 2  5-аас их
Хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хязгаар1 Брокер  100,000,000₮
Дилер  200,000,000₮
 Андерайтер  1,000,000,000₮
 Тооцооны байгууллагын гишүүн  500,000,000₮
 Техникийн шаардлага  Системд сүлжээгээр холбогдох боломжтой байх, Server, PC, сүлжээний үзүүлэлтүүдийн доод шалгуурыг хангах
 Ерөнхий шаардлага  “Монголын үнэт цаасны биржийн гишүүнчлэлийн журам”-ын 2.1-2.8-д заасан бусад шаардлага

 


  1Хэрэв гишүүн компани “Монголын үнэт цаасны биржийн гишүүнчлэлийн журам”-ын 1.5-д заасан үйл ажиллагааг хавсарч гүйцэтгэдэг бол хавсарч гүйцэтгэж буй үйл ажиллагаанд тавигдах хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнүүдийн нийлбэрээс доошгүй хөрөнгөтэй байна.
 
  2Тооцооны шууд гишүүн нь тооцооны байгууллагын гишүүний болон арилжаа эрхлэх байгууллагын гишүүний өөрт хамаарах үйл ажиллагаанд тавигдах хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнүүдийн нийлбэрээс доошгүй хөрөнгөтэй байна. 

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL