Үнэт цаасны захиалга

Арилжаа нь Нээлт, Үндсэн болон Хаалтын үеэс бүрддэг бөгөөд ажлын өдрүүдэд 10:45 цагаас 12:00 цагийн хооронд явагдана.

Биржийн гишүүн үнэт цаасны компанитай гэрээ байгуулж данс нээлгэсэн харилцагч  үнэт цаас авах, зарах захиалгаа өөрийн биеэр, утсаар, цахим шуудангаар эсвэл онлайнаар өгөх боломжтой. Харилцагч захиалгаа хэрхэн өгөх талаар Зуучлалын үйлчилгээний гэрээнд тодорхой зааж өгнө.

Захиалгын төрлийн талаар харилцагчийн гарын авлагаас болон дараах хүснэгтээс харна уу.


Захиалгын төрөл Тайлбар
Зах зээлийн захиалга (Market) Зөвхөн үнэт цаасны төрөл, тоо хэмжээг оруулах ба арилжааны систем дэх хамгийн сайн үнээр биелнэ.
Нөхцөлт захиалга (Limited) Үнэт цаасны төрөл, тоо хэмжээ, захиалгын хүчинтэй хугацаа, захиалга биелэх боломжтой эцсийн үнийн саналыг арилжааны системд оруулна. 
Хэсэгчилсэн захиалга (Iceberg) Нийтэд ил харагдах тодорхой тоо хэмжээнд тохируулж арилжааны системд оруулна.
Нууцлагдсан захиалга (Hidden) Үнэт цаасны тоо хэмжээг нийтэд харагдахгүй байдлаар зөвхөн үнийн саналыг арилжааны системд оруулна.
Тохиролцооны захиалга (Negotiated deal) Тохиролцооны хэлцэлд ашиглагдах ба хэлцлийн үнийг талууд урьдчилан тохиролцож арилжааны системд оруулна.
Зах зээл үүсгэгчийн захиалга (Market maker order) Зах зээл үүсгэгчийн гэрээнд заасан эрх, үүргийн дагуу тодорхой нэг үнэт цаасны захиалгыг байнга оруулна.

Арилжаанд оролцогчийн арилжааны системд оруулсан бүх захиалга хугацааны дарааллаар захиалгын нэгдсэн санд бүртгэгдэнэ. Арилжаанд оролцогч захиалгын санд байгаа өөрийн захиалгыг өөрчилж болох бөгөөд захиалгын үнэ өөрчлөгдсөн эсвэл  хэмжээ нэмэгдсэн тохиолдолд захиалгын хугацааны дараалал алдагдана.


Захиалгын төрөл Үнэ Тоо ширхэг Үнэ бодох
Зах зээлийн захиалга (Market)   Бүх үед
Нөхцөлт захиалга (Limited)     Бүх үед
Хэсэгчилсэн захиалга (Iceberg)     Үндсэн үед
Нууцлагдсан захиалга (Hidden)   Үндсэн үед
Тохиролцооны захиалга (Negotiated deal)       Хаалтын үед
Зах зээл үүсгэгчийн захиалга (Market maker order)       Үндсэн үед

 

- Зөвшөөрөх - Үл зөвшөөрөх - Хүлээгдэх

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL