Биржийн арилжаанд оролцогчийн хийсэн хэлцлийн үнийн дүнгээс хамаарч бирж арилжааны шимтгэлийг авсан, зарсан талуудаас дараах хувиар тооцон авна.

 Хэлцлийн үнийн дүн  Авсан талын шимтгэл  Зарсан талын шимтгэл

<1,000,000,000

(нэг тэрбум) төгрөг хүртэл

 0.20%  0.40%

>1,000,000,000    

(нэг тэрбум) төгрөгөөс дээш

 0.15%  0.35%

Тайлбар: Зах зээл үүсгэгчийн арилжааны шимтгэл нь дээрх шимтгэлийн хэмжээнээс бага байх бөгөөд биржтэй байгуулах гэрээнд нарийн тусгана.


Төлбөртэй мэдээлэл

Төлбөртэй мэдээллийг "Монголын үнэт цаасны биржийн мэдээллийн сан бүрдүүлэх, хадгалах, мэдээлэл түгээх журам"-аар зохицуулах бөгөөд Мэргэжлийн оролцогч болон хуулийн этгээдтэй мэдээллийн агуулга, хүргүүлэх хэлбэрийг харилцан тохиролцон гэрээгээр баталгаажуулан мэдээллээр хангана. 

Энэ тухай "Монголын үнэт цаасны биржийн арилжааны журам"-д заасны дагуу "Мэдээллийн агент болон бусад хуулийн этгээд албан хэрэгцээндээ тогтмол хэрэглэх хүсэлт тавьсан тохиолдолд энэ харилцааг хоёр талын харилцан байгуулсан гэрээгээр зохицуулна" гэсэн байна.

Биржээс гаргах мэдээллийг төлбөртэй болон төлбөргүй гэсэн хэлбэрээр түгээнэ.

Хувь хүн болон байгууллагын хүсэлтээр төлбөргүй мэдээлэл гаргах тохиолдолд  материалын зардал болон үйлчилгээний хөлсийг биржээс тогтоосон дүнгээр авна.


 Терминалын түрээс

Биржтэй терминал түрээслэх тухай хамтран ажиллах гэрээ байгуулсан харилцагчдаас дараах төрлийн терминалын түрээсийг авна.

  • Брокер, дилерийн терминал
  • Зах зээл үүсгэгчийн терминал
  • Тооцооны гишүүний терминал

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL