“Монголын үнэт цаасны биржийн арилжааны журам”-ын дагуу үнэт цаас авах зарах хоёр талын урьдчилан тохиролцсоны үндсэн дээр хэлцэл хийж болох бөгөөд тухайн хэлцлийг “тохиролцооны хэлцэл” гэнэ.

Арилжаанд оролцогч нь тохиролцооны хэлцэл хийхээс ажлын нэг өдрийн өмнө Биржид мэдэгдэнэ.

Тохиролцооны хэлцэл хийх захиалгын үнэ нь тухайн үнэт цаасны нээлтийн үнээс өндөр байх ба тохиролцооны хэлцлийн захиалгын доод хэмжээг Бирж үнэт цаас бүрээр тогтоох бөгөөд нийт гаргасан үнэт цаасны тодорхой хувиас доошгүй байна. Тохиролцооны хэлцэл хийх талууд үнэт цаасны төлбөр төлөх нөхцөлөө тохирч болох бөгөөд энэ тохиолдолд Биржид мэдэгдэнэ.

Тохиролцооны хэлцэл хийгдсэн үнэт цаасны үнийг Биржийн аливаа индекс, арилжааны мэдээнд ашиглах үнийн тооцоололд оруулахгүй.  

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL