ХЭВЛЭЛИЙН ХУУДАС

Улаанбаатар хот

Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 176 тоот тогтоолын дагуу “Анд-Энерги” ХК-ийн нийт хувьцааны 34 хувь буюу 26,544,058 ширхэг хувьцааг 2017 оны 10 дугаар сарын 11-нээс 31-ний өдрүүдэд нийтэд санал болгон танилцуулж, 2017 оны 10 дугаар сарын 25-наас 10 дугаар сарын 31-ний өдрүүдэд хувьцааны захиалга авах үйл ажиллагааг Монголын үнэт цаасны биржийн гишүүн Бумбат Алтай ҮЦК, БАТС ҮЦК, Булган брокер ҮЦК, Дэлгэрхангай секюритиз ҮЦК, Монсек ҮЦК болон бусад гишүүн компаниуд хамтран зохион байгууллаа.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1/3145 тоот албан бичгээр ирүүлсэн зөвшөөрлийн дагуу 2017 оны 11-р сарын 1-ний өдөр андеррайтерийн компаниуд Анд-Энерги ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны хуваарилалтыг хийж 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагаа амжилттай боллоо. Нийт 463 иргэн, аж ахуйн нэгж хувьцаа худалдан авах санал ирүүлснээс 95 хувь буюу 440 орчим харилцагч 10 сая төгрөг хүртэл үнийн дүнд хувьцаа худалдан авахаар захиалга ирүүлснийг бүрэн биелүүлж, бусад захиалгыг хувь тэнцүүлэх зарчмаар хуваарилсан байна. Андеррайтерийн компани анхдагч зах зээлийн арилжааны тайланг СЗХ-нд хүргүүлэх бөгөөд СЗХ-ны зөвшөөрлөөр тус компанийн хоёрдогч зах зээлийн арилжаа Монголын үнэт цаасны бирж дээр удахгүй эхэлнэ.

 

МОНГОЛЫН ҮНЭТ ЦААСНЫ БИРЖ


МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL