Монголын Үнэт Цаасны Бирж арилжаагаа албан ёсоор нээж “Хонх цохилоо”. Нээлтэд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн, дэд дарга Д.Баярсайхан, Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б. Лхагважав, Анд Энерги ХК-ийн ТУЗ-ын дарга Т.Барс болон Өмгөөллийн Цогт энд Нандин ХХН, Од бүртгэл аудит ХХК-ийн удирдлагууд оролцов.
Арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид Монгол улсын хөрөнгийн зах зээлд шинэ бирж байгуулагдаж байгаад баяр хүргэн цаашид салбарын хөгжлийг түргэсгэх, өрсөлдөөнийг дэмжих, хөрөнгө оруулагч, зах зээлийн оролцогчдод үйл ажиллагааны таатай орчин бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болж буйг онцоллоо.

 


МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL