"Анд-Энерги" ХК-аас ирүүлсэн хүсэлтийн дагуу Монголын Үнэт Цаасны Биржийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 28-ны 15/18 тоот тушаалаар 2018 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн хувьцааны товчилсон нэр болох "AEL"-ийг "AND" болгон өөрчлөхөөр тогтлоо.

Тус компани нь СЗХ-ны 2017 оны 176 тоот тогтоолоор олон нийтэд хувьцаа санал болгох зөвшөөрөл авч Монголын үнэт цаасны биржээр дамжуулан 1.59 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж, нээлттэй хувьцаат компани болсон.

2018 оны 1 сарын 6-ний өдрийн Компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар Компанийн анхдагч зах зээлээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын төлөвлөгөөг шинэчлэн баталж төлөвлөгөөний дагуу ажлуудаа гүйцэтгэж байна.

 

 

 

 

 

 

Монголын Үнэт Цаасны Бирж

2018 оны 3 дугаар сарын 29


МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL