Бидний тухай

Монголын үнэт цаасны бирж (МҮЦБ) нь 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр үүсгэн байгуулагдаж, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 312 тоот тогтоолын дагуу үнэт цаасны зах зээлд арилжааны болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

2016 оны 1 дүгээр сарын 22-ний өдөр МҮЦБ-ийн үндсэн үйл ажиллагааны журмууд буюу бүртгэл, гишүүнчлэл, арилжаа, тооцоо болон хяналтын журмыг СЗХ-оор батламжлуулан Бизнес хөгжлийн алба, Aрилжаа мэдээллийн алба, Төлбөр тооцоо, эрсдэлийн удирдлагын алба, Мэдээллийн технологийн алба болон Захиргаа санхүүгийн албанд 20 гаруй ажилтан мэргэжилтэнтэй ажиллаж байна. 

Эрхэм зорилго

Олон улсын стандартад нийцсэн биржийн үйлчилгээг нэвтрүүлж Монгол Улсын санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэнэ.

МҮЦБ-ийн үйл ажиллагаатай холбоотой өөрийн санал, сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцана уу. Таны саналыг бид үйл ажиллагаандаа тусган ажиллах болно.

Wildcard SSL